НҮБХХ-ийн ‘Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь’ төслийн дэмжлэгтэйгээр Завхан аймгийн 16 сумын 63 газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газарт авч мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулаад байна.
Үүнээс:
- 2014 онд Отгон сумын 1 газрыг,
- 2015 онд Дөрвөлжин сумын 11 газар,
- 2016 онд Завханмандал сумын 1 газар,
- 2017 онд 15 сумын 50 газрыг тус тус ОНХГ-т авч УУКХ-ийн мэдээллийн санд бүртгүүлээд байгаа юм.
Тус 63 ОНТХГ-ын талбайн хэмжээг авч үзвэл 1242966.44га буюу аймгийн газар нутгийн 15,1 хувийг эзэлж байгаа юм
Завхан аймгийн хувьд УТХН аймгийн газар нутгийн 10,5%-г, ОНТХГ 15,1%-г эзэлж байгаа ба нийт газар нутгийнхаа 25,6 хувийг хамгаалалтанд оруулаад байна.
Эх сурвалж: zavkhan.gov.mn