Хөвсгөл аймгийн 2 суманд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймгийн 2 суманд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Хөвсгөл аймгийн 2 суманд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Арбулаг, Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр /2018.02.20/ гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамнаас 2017 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 176 түргэн тусламжийн автомашиныг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн бөгөөд зудын нэн их эрсдэлтэй аймаг, сумдыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлуудыг хийж байна.

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж