“Anonymous”-ын хакерууд “Facebook”-ийг онилов

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Anonymous”-ын хакерууд “Facebook”-ийг онилов

"Аnonymous" хакеруудын бүлэглэл "Fасеbоок" нийгмийн сүлжээг үгүй хийхээ "ҮоuTube" цахим хуудсанд тавьсан видео мэдэгдэлдээ дурдсан байна. "Уг сүлжээний хэрэглэгчдийн талаарх мэдээллийг тагнуулын байгууллагууд ашигладаг.

"Fасеbоок" дэх өөрийн хуудсаа устгасан ч мэдээлэл нь хадгалагдсаар байдаг тул хэрэглэгчдийн аюулгүй байдалд хор учирч магадгүй" хэмээн тэд мэдэгдсэн байна. АНУ-ын эрх баригчид, Ирак, Афганистаны дайны нууц баримтыг олонд дэлгэсэн "Wikileaks" цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж ч энэ талаар өмнө нь мэдэгдэж байсан юм.

Энэ сарын сүүлч гэхэд л Fасеbоок" цахим сүлжээ дайралтад өртөж, үгүй болно хэмээн "Аnonymous"-ынхан ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж