Солонгосын мэдээллийн төв TOPIK-ийн шалгалтанд бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Солонгосын мэдээллийн төв TOPIK-ийн шалгалтанд бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна

Солонгосын мэдээллийн төв TOPIK-ийн шалгалтанд бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна

Монголын Залуучуудын Холбоо, Солонгосын Элчин сайдын яамтай хамтран Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн билээ. Энэ хугацаанд Солонгос хэл сурах хүсэлтэй оюутан залууст зориулсан үнэ төлбөргүй сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.

Харин энэ удаа Солонгосын мэдээллийн төвийн зүгээс номын сангийн уншигчиддаа зориулан TOPIK-ийн шалгалтад бэлтгэх сургалтыг нэг сарын хугацаанд үнэ төлбөргүй явуулах гэж байна. Хичээлийг тус мэдээллийн төвийн багш Чой Жи Хи заах бөгөөд шалгалтанд бэлтгэх зорилготой 15 хүнийг хамруулах аж.

Сургалт долоо хоног бүрийн даваа гаригийн 14:00-15:00 цагийн хооронд явагдана. Мөн Солонгос хэлний анхан шатны хичээл өнөөдөр буюу 02 сарын 20-ны 15:00 цагаас эхэлжээ. 

А.АНИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж