“Хүсэл тэмүүлэлтэй болохын хэрээр ширээний ном өөрчлөгддөг”

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

“Хүсэл тэмүүлэлтэй болохын хэрээр ширээний ном өөрчлөгддөг”

“Хүсэл тэмүүлэлтэй болохын хэрээр ширээний ном өөрчлөгддөг”

 Энэ удаагийн “Ширээний ном” буланд Улсын хүүхэлдэйн театрын дарга П.Нямлхагвыг урилаа


 –Таны ширээн дээр ямар ном байна вэ?

–Ширээний ном гэхээр хүмүүс ширээн дээр байнга байдаг гэж ойлгоод байх шиг. Цаг хугацаа хувьсан өөрчлөгдөхийн хэрээр нийгэм өөрчлөгдөж байна. Хүний үзэл бодол, хүсэл тэмүүлэл зорилготой болохын хэрээр ширээний ном тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Уран бүтээл туурвиад эхэлж байхад залуу ч байж. Тэр үед Гамзатовын “Миний Дагистан” номыг ширээн дээрээ байлгаж хардаг байлаа. Үүнээс хойш оюутан болж түвд хэл, шашин судлалын мэргэжил эзэмшсэн болохоор мэргэжлийн номнууд ширээн дээр байх болсон. Сүүлийн үед алдартай түвдэч Л.Хүрэлбаатарын “Дорно цаст” хэмээх номыг байнга сөхөж хардаг.

–Энэ номонд яг юу гэж өгүүлсэн байдаг юм бол?

–Уран бүтээл туурвих, шинэ санаа олох, ажил, амьдралаа урагшлуулах үйлсэд гацсан үед хамгийн түрүүнд шүүрч авдаг зүйл маань ширээний ном байдаг. Миний хувьд сүүлийн үед түүхэн сэдэвтэй тэр дундаа буддын шашин, соёлын түүхийн сэдэвтэй 2-3 жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Сэтгэхүйн бэрхшээлээс гаргаж ирдэг ном бол Л.Хүрэлбаатарын “Дорно цаст”. Монголын эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээлүүдэд задлан шинжилгээ хийсэн дүн шинэчлэл, Түвдийн Лхас хотод болсон “Гэсэр”-ийн эрдэм шинжилгээний хуралд явж байх үеийн аян замын тэмдэглэл. Бидний нэрлэдэг аян замын тэмдэглэлийг Л.Хүрэлбаатар гуай “Бидэн явсан бичиг” хэмээн жинхэнэ монгол нэрээр томъёолсон байх жишээтэй. Мөн өөрийнхөө номын багш нар, бурхны оронд одсон хань ижил, энэ хүмүүстэй хэрхэн шүтэн барилдлагатай байсан тухайгаа өгүүлсэн ийм сайхан ном байдаг. Хэл найруулгын хувьд гайхалтай энэ ном одоогоор миний ширээн дээр байна. Унших бүр, үзэх тоолонд үргэлж шинээрээ байдаг ном тухайн хүнд ширээний ном байдаг.

–Тухайлбал?

-МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг хөтөлдөг Бүдрагчаагийн Оюунчимэг гэж бий. Энэ хүн “Би Жанцанноров гуайтай олон удаа ярилцсан. Ярилцах бүрт дахин шинэ ном уншиж байгаа юм шиг байдаг” гэсэн. Үүнтэй адил унших тусам дахин шинэ ном уншиж байгаа юм шиг байдаг ийм номыг л ширээний ном гэж хэлээд байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж