Монголчууд эртнээс хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор засал номоо хийлгэж, ирэх жилийнхээ буян заяаг даатгахыг зорьдог. Тиймдээ ч эдгээр өдрүүдэд Гандантэгчэнлэн хийд олны хөлд дарагддаг.
Энэ жил Гандантэгчэнлэн хийд шинийн 15-ныг хүртэл өдөр бүр ерөөлийн ном хурах бөгөөд сүсэгтэн олонд зориулж шинийн 14-нд үнэ төлбөргүй ном хурах аж. Ингэхдээ Буянт ухаа спортын цогцолборт 10,00-12.30 цаг хүртэл Насны авшиг тэргүүтэй шороон нохой жилийн засал номыг хурах гэнэ.
Э.Ариун