Д.Баасандоржийн заан цолны найр болов

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Д.Баасандоржийн заан цолны найр болов

Ардын
хувьсгалын түүхт 90 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд
долоо давж, улсын заан цол хүртсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын
харьяат “Хилчин” спорт хороо, “Хасбуу” группын бөх, улсын заан
Д.Баасандоржийн заан цолны наадам энэ сарын 12-нд Бүрэгхангай суманд
боллоо.

Заан цолны наадмаар улс аймгийн алдар цолтой хүчит 64
бөхийн барилдаан, хоёр насны хурдан морины уралдаан, сурын харваа болсон
юм.

Барилдаанд улсын начин И.Ёндонсамбуу, Р.Ганхуяг нараар
магнайлуулсан улс аймгийн алдар цолтой болон залуу хүчит 64 бөх
зодоглосноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат "Хилчин" спорт
хороо, "Гарьд тур" ХХК-ийн бөх, аймгийн арслан Б.Хашбат түрүүлж,
Гурванбулаг сумын харьяат, өсөх идэр начин И.Ёндонсамбуу үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Д.Амарсайхан,
Бүрэгхангай сумын харьяат, аймгийн начин Д.Тамир нар шалгаран үлдэв.

Наадмын
үеэр шинэ заан Д.Баасандоржид нутгийн зөвлөл, ахан дүүсээс нь хүндэтгэл
үзүүлсэн бол Өрмөн-Уул ХХК, БСШУЯ-ны сайд Отгонбаяр, ЗТБХБЯ-ны ТНБ-ийн 
дарга Ж.Бат-Эрдэнэ нар хамтарч Land 200 бэлэглэлээ

Улсын заан
Д.Баасандорж нь улсын наадмаар аймгийн арслан Б.Эрдэнэхүүгээр дөрөв,
аймгийн заан Л.Батзоригоор тав, улсын заан М.Өсөхбаяраар зургаа, улсын
начин Т.Өсөх-Ирээдүйгээр /у.х/ долоо давсан юм.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж