Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн өдрөөрөө хайрын шүлгийн уралдааны ялагчдыг тодруулна

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн өдрөөрөө хайрын шүлгийн уралдааны ялагчдыг тодруулна

Кёкүшюзан Д.Батбаяр төрсөн өдрөөрөө хайрын шүлгийн  уралдааны ялагчдыг тодруулна

“Окинава далай сайхан байсан ч

Онгон нутгийг минь яаж гүйцэх билээ

Хоёр дахь эх орон минь хосгүй ч

Хоёулхнаа байх нь юутай сайхан юм бэ

Урагшаа соёл хөгжилтэй боловч

Утаат нутгийг минь яаж гүйцэх билээ

Баясгалант бүсгүйчүүд олон боловч

Баясаа минь наддаа сайхан” гэх шүлгийг Кёкүшюзан Д.Батбаяр гэргий Т.Баясгаландаа зориулж өөрийн цахим хуудсандаа бичсэн байдаг. Түүний энэхүү пост нь өнөөдөр 1000 гаруй хүн оролцсон хайрын шүлгийн уралдааны эхлэлийг тавина гэж хэн санах билээ. 

Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдаан нь цахим орчинд маш олон хүмүүсийн талархлыг хүлээж, яруу найрагчдаар зогсохгүй шүлэг яруу найрагт хайртай олон залуус уралдаанд маш идэвхтэйгээр шүлгээ ирүүлжээ.

Түүний зүгээс хамгийн олон лайк, шэйр авч олны талархлыг хүлээсэн гурван шүлэгний эзэнд Япон улсад болох сумо бөхийн тэмцээнийг үзэх эрхийн бичиг, IPhone X гар утас, Sаmsung J7 гар утас, “Monel” tv  зургаан ширхгийг олгоно гэдгээ  амлаад байгаа.

Уралдааны ялагчийг Д.Батбаярын төрсөн өдрөөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр тодруулах юм байна. Ингэхдээ тэрбээр гурвын тоог бэлэгдэл болгон есөн азтан шалгаруулахаар шийдсэн гэнэ. 

Ялагчийг Д.Батбаяраас гадна,Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, Сэтгүүлч яруу найрагч Р.Эмүжин нартай хамтдаа шалгаруулах юм байна. Шалгарсан шүлгүүд цаашдаа дуу болон олны хүртээл болж ч магадгүй гэнэ.

                                                                                                                Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж