Билл Гейтс тэрбумтнуудыг өндөр татвар төлөхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Билл Гейтс тэрбумтнуудыг өндөр татвар төлөхийг уриалав

Билл Гейтс тэрбумтнуудыг өндөр татвар төлөхийг уриалав

Дэлхийн тэргүүн тэрбумтнуудын нэг Билл Гейтс тэрбумтнууд илүү өндөр татвар төлдөг болгохыг АНУ-ын эрх баригчдад уриалсан байна.

CNN телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа Билл Гейтс энэ талаар “Бид жирийн иргэдийн төлдөг татвараас илүү, 10 тэрбум ам.доллараас дээш татвар төлдөг болох хэрэгтэй. Гэвч үүнд Засгийн газрын оролцоо хэрэгтэй байна.” хэмээн ярьжээ. 86 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс томоохон бизнес эрхлэгчдийг татвараас хөнгөлөх тухай заасан АНУ-ын татварын хуулийг хамгийн их шүүмжилдэг.

Билл Гейтс  “АНУ-ын татварын хууль бол дэвшилтэд биш, харин уруудалтад хүргэж мэднэ. Чинээлэг бизнесменүүд нийгмийн баялгийг дундаж давхаргынхан болон ядуу хүмүүсийн хүртэж байгаагаас хэд дахин ихийг хүртдэг байдал улам газар авч байна. Хэрэв тэрбумтнууд илүү өндөр татвар төлдөг бол нийгмийн хангамж сайжирч, дээрх байдал өөрчлөгдөнө” гэжээ.

АНУ-ын 2017 онд авч хэрэгжүүлсэн татварын шинэчлэлийн бодлогыг шинжээчид баян хоосны ялгааг улам нэмэгдүүлнэ гэж шүүмжилсэн. АНУ-ын Бодлого төлөвлөлтийн институтээс явуулсан судалгаанаас харахад тус улсын татварын хөнгөлөлтийн 80 хувийг хүн амын нэг хувийг эзэлдэг чинээлэг хэсэг хүртдэг байна.

Эх сурвалж: Russiatoday

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж