Samsung Galaxy R худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy R худалдаанд гарлаа

Samsung Galaxy бүлгийн шинэ загвар болох Samsung Galaxy R АНУ-ын зах зээл дээр гарсныг тус корпорацийнхан албан ёсоор зарлалаа.

Samsung Galaxy S2, Motorola Atrix болон Droid 2 зэрэг смартфонуудын адилаар NVIDIA Tegra 2 чиптэй үйлдвэрлэгдсэн ба ийм утас өндөр чанарын видео тоглуулах болон бичлэг хийх чадвартай байдаг.

Тиймээс ч Samsung Galaxy R нь full HD 1080p видео тоглуулагчтай, өндөр чанарын видео бичлэг хийх болон тоглоомын өндөр үзүүлэлттэй юм.

Андройд 2.3 үйлдлийн системтэй бөгөөд бусад зүйлс гэвэл 5 мегапикселийн камертай, 8GB-ийн багтаамжтай бөгөөд 32GB хүртэлх микро SD карт уншигчтай, WiFi, GPS, FM радиотой.

Нийт жин 131 грам бөгөөд овор хэмжээний хувьд 125.7 x 66.7 x 9.55 мм юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж