
Samsung Galaxy S2, Motorola Atrix болон Droid 2 зэрэг смартфонуудын адилаар NVIDIA Tegra 2 чиптэй үйлдвэрлэгдсэн ба ийм утас өндөр чанарын видео тоглуулах болон бичлэг хийх чадвартай байдаг.
Тиймээс ч Samsung Galaxy R нь full HD 1080p видео тоглуулагчтай, өндөр чанарын видео бичлэг хийх болон тоглоомын өндөр үзүүлэлттэй юм.
Андройд 2.3 үйлдлийн системтэй бөгөөд бусад зүйлс гэвэл 5 мегапикселийн камертай, 8GB-ийн багтаамжтай бөгөөд 32GB хүртэлх микро SD карт уншигчтай, WiFi, GPS, FM радиотой.
Нийт жин 131 грам бөгөөд овор хэмжээний хувьд 125.7 x 66.7 x 9.55 мм юм.