Тосгоны иргэд ээж охин хоёрыг шулам хэмээн шийтгэжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Тосгоны иргэд ээж охин хоёрыг шулам хэмээн шийтгэжээ

Тосгоны иргэд ээж охин хоёрыг шулам хэмээн шийтгэжээ

Энэтхэгийн нэгэн тосгонд  ээж, охин хоёрыг тэндхийн оршин суугчид  ид шид, илбэ жатга үйлдсэн шулам хэмээн хувцас хунарыг нь элдэвлэж, гудамжаар шившиг болгон тууж, ялгадас хүчээр идүүлжээ.

Цагдаа нар энэ хэрэгт тосгоны 11 иргэнийг баривчлан саатуулж, эрүү үүсгэн, шалгаж байгаа гэнэ.  Тэдгээр оршин суугчид ээж охин хоёрыг тосгонд санаатайгаар үл мэдэгдэх өвчин тараасан гэж хардсан байна. Эмэгтэйчүүдийг хараал, хорлол хийдэг шулам хэмээн буруутгаж, харгисаар шүүдэг явдал Энэтхэгийн хөдөө тосгон сууринд байнга гардаг ажээ.

Ийм хэрэг голдуу мухар сүсгээс үүдэлтэй байдаг хэдий ч зарим тохиолдолд бэлэвсэн эмэгтэйчүүдийн газар, хөрөнгийг булаах зорилго нуугдаж байдаг гэнэ.

Дээрх хэргийн хохирогчдын мэдүүлснээр хамаатнууд нь нэг өдөр хаалгыг нь ууртай балбаж, хараал жатга хийсэн гэж дайрсан ажээ. Энэ хэрэг гарахын өмнө ээж охин хоёроос гэр бүлийн гишүүн нь хүндээр өвчилсөн нэгэн домч тусламж гуйсан гэнэ. Гэвч нөгөө хүн нас барсан тул домч тэднийг буруутгасан ажээ.

Тосгоны уурссан иргэд ээж охин хоёрыг шулам хэмээн зарлаж, үсийг нь хүчээр хусчээ.

Цагдаа нар ийм хэрэг давтагдахаас сэргийлж, тосгоны иргэдэд анхааруулга хүргүүлсэн байна.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж