“iPad” өрсөлдөгчдөдөө боломж олгох хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“iPad” өрсөлдөгчдөдөө боломж олгох хэрэгтэй

"Аррlе" компанийн бүтээгдэхүүн iРаd. Европын улсууд дахь өөрсдийн өрсөлдөгчдөд боломж олгох хэрэгтэй. Учир нь бусад ижил төрлийн бизнес эрхлэгч компаниуд дампуурахад хүрээд байна хэмээн IТ судлаач пүүс болох "Роrrester" өчигдөр мэдээллээ.

Аррlе АНУ-д 238 дэлгүүртэй бөгөөд үүнтэй харьцуулахад Европт хамаагүй бага буюу 52 дэлгүүртэй хэрнээ Европын зөөврийн компьютерийн зах зээлийг тэргүүлж байна гэжээ.

Тэд 30 мянган iPad-ыг нэг ширхгийг нь 500доллараар жил хагасын дотор борлуулаад байгаа аж. Мөн тус пүүс мэдээлэхдээ энэ жилийн байдлаар "Аррlе" АНУ-ын зөөврийн компьютерийн зах зээлийн 80, европын 70 хувийг эзлээд байна” гэсэн байна.

Мөн тэд дахин "Арple шиг хямд өртөгтэй эргэлзээгүй сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй ч Хятад, Тайваны хямдхан өртөгтэй өрсөлдөгч компаниуд гарч ирэхээс болгоомжлох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Бусад компанийн бүтээгдэхүүний үнэ "iРаd""-ын үнээс хамаагүй өндөр байгаа юм. Тиймээс Европт бусад компаниуд үнээ бууруулаад байгаа ба "Аррlе" ч мөн мөчөөгөө өгөлгүй Европ дахь дэлгүүрүүддээ гурван хувийн хямдрал зарлаад байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж