
Аррlе АНУ-д 238 дэлгүүртэй бөгөөд үүнтэй харьцуулахад Европт хамаагүй бага буюу 52 дэлгүүртэй хэрнээ Европын зөөврийн компьютерийн зах зээлийг тэргүүлж байна гэжээ.
Тэд 30 мянган iPad-ыг нэг ширхгийг нь 500доллараар жил хагасын дотор борлуулаад байгаа аж. Мөн тус пүүс мэдээлэхдээ энэ жилийн байдлаар "Аррlе" АНУ-ын зөөврийн компьютерийн зах зээлийн 80, европын 70 хувийг эзлээд байна” гэсэн байна.
Мөн тэд дахин "Арple шиг хямд өртөгтэй эргэлзээгүй сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй ч Хятад, Тайваны хямдхан өртөгтэй өрсөлдөгч компаниуд гарч ирэхээс болгоомжлох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.
Бусад компанийн бүтээгдэхүүний үнэ "iРаd""-ын үнээс хамаагүй өндөр байгаа юм. Тиймээс Европт бусад компаниуд үнээ бууруулаад байгаа ба "Аррlе" ч мөн мөчөөгөө өгөлгүй Европ дахь дэлгүүрүүддээ гурван хувийн хямдрал зарлаад байгаа аж.