Дэлхийн эдийн засагт үнийн өсөлт заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засагт үнийн өсөлт заналхийлж байна

Дэлхийн эдийн засагт үнийн өсөлт заналхийлж байна

Дэлхийн 60 гаруй орны инфляц, банкны зээлийн хүүгийн хувь хэмжээ, ажилгүйдлийн түвшин, нэг хүнд ноогдох ДНБ-ний хувь хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн гаргадаг эдийн засгийн "Misery Index" дэлхийн эдийн засагт заналхийлж буй том аюул бол ажилгүйдэл биш харин үнийн өсөлт болохыг харуулж байна.

Misery Index –ээр Венесуэл улс дөрөв дэх жилдээ эдийн засгийн хувьд хамгийн гачлантай улсаар нэрлэгджээ. Венесуэлийн эдийн засгийн үзүүлэлтүүд 2017 оныхоос гурав дахин суларсан аж.

Харин Тайланд ажилгүйдлийг бууруулах оновчтой шийдэл олж чадсаны дүнд эдийн засгийн хувьд гачлан багатай орнуудыг дахин тэргүүлсэн байна.

Мексикийн инфляц тогтворжих хандлагатай байгаагаас 2018 онд эдийн засагт нь том эерэг өөрчлөлт орно гэж таамаглаж байгаа бол Румынийн эдийн засаг инфляцийн савлалтаас болж уналтад орох эрсдэлтэй нөхцөл байдалд байна.

Тухайн улсын иргэд сэтгэл хангалуун амьдарч байгаа эсэхийг харуулдаг Misery Index-ийн  энэ хуучин арга нь ажилгүйдэл болон инфляцад тулгуурладаг. Инфляц бага, мөнгөний ханш чанга байгаа тохиолдолд эрэлт бага, ажилгүйдэл бүр ч бага байдаг учраас ажилчид илүү цалинтай ажил хайх шаардлагагүй болдог.

Эдийн засагчид дэлхийн эдийн засгийн жилийн өсөлт 2018 онд 3.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2011 оноос хойш дэлхийн эдийн засгийн өсөлт 2017 онд хамгийн сайн байсан юм.

Гэвч 2017 онд зарим орныг аз дайраагүй билээ. Венесуэлд инфляцийн хэт өсөлтөөс болж өргөн хэрэглээний барааны үнэ хаданд гарсан. Засгийн газар нь саяхан хүнс, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах арга хэмжээ авсан ч тэр нь ердөө гал унтраах төдий байжээ. Эдийн засагчид Венесуэлийн инфляц энэ онд 1,864 хувь болж өснө гэж таамаглаж байна.

Эдийн засагчдын анхааруулж буйгаар, эдийн засаг нь буруу чиглэлд явж буй орны нэг нь Румын ажээ. Өнгөрсөн онд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг бууруулсан  Румынд инфляц 2018 онд 3.3 хувиар өсөх хандлагатай байгаа юм. Инфляц өссөн үзүүлэлтийн улмаас тус улс Misery Index-ийн 34 –т бичигдэж байна.

Төсвийн зардал хэт нэмэгдэж, эдийн засаг хэт халахаас сэргийлэн тус улсын Төв банк инфляцийн хөөрөлтэй уралдан бодлогын хүүгээ нэмж байгаа аж.

Инфляцийн өсөлт зургаан хувьтай байсныг 4.1 болгон бууруулж, ажилгүйдлийн түвшинг өнгөрсөн оны 3.4 хувьд тогтоон барьж чадсан Мексик Misery Index-т нэлээд хэдэн байр урагшилж, эдийн засгийн гачлан багатай улс орнуудын тоонд бичигджээ.

Мөн инфляцийн өсөлтийг зогсоож чадсан Малайз Misery Index-т  52-р байраас урагшилж, 43-р байрт бичигджээ.  Малайз улс энэ жил бүс нутагтаа инфляцийг тогтоон барьж чадсан анхны улс болж байна.

2018 оны Misery Index-ийн эдийн засгийн үзүүлэлтүүд нь тун сайн байгаа эхний 10 орны тоонд Норвеги, Өмнөд Солонгос оржээ.  Дээрх хоёр орон 2018 оны Инновацийн индексийн 1, 15-р байрт мөн бичигдсэн юм.

Саудын Араб 2018 оны “Misery Index”-ээр эдийн засгийн хувьд хамгийн гачлантай эхний 10 орны тоонд оржээ.

АНУ-д инфляц өнгөрсөн жилүүдэд өсч, хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгаа ч “Misery Index”-ээр 2017 үзүүлэлтүүд бага зэрэг сайжирч, индекс 6.5-6.2 болж өөрчлөгдсөн байна.

Дэлхийн хоёрдахь том эдийн засагтай Хятадын “Misery Index”-ийн үзүүлэлт 2017 оныхоос буурч, 6.3 болжээ. Хятадад 2017 онд 1.6 хувь байсан өргөн хэрэглээний барааны үнэ 2018 онд 2.3 болж өссөн байна.

Азийн дийлэнх орнууд  2018 оны “Misery Index”-ийн эдийн засгийн гачлантай 10 орны тоонд багтаагүй юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж