Францын хос бүжиглэх явцад асуудал гарав

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Францын хос бүжиглэх явцад асуудал гарав

Францын хос бүжиглэх явцад асуудал гарав

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын бүжгийн хосын богино үзүүлбэр өчигдөр болж, нийт 24 хосоос 20 нь чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авсан.

Францын Габриелла Пападакис, Гуилльом Цизерон нар 81,93 оноог авч хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн. Тэднийг үзүүлбэрээ үзүүлэх явцад багагүй асуудал тулгарсан. Үзүүлбэрийн үеэр Г.Пападакисын өмсгөлийн оосор тасарч, түүний хөх ил гарсан нь дэлгэцийн камерт өртжээ. Өмссөн хувцсанд нь асуудал гарсан ч хосууд үзүүлбэрээ амжилттай дуусгалаа. Тэмцээний дараа Пападакис “Ийм зүйл тулгарна гэж бодсонгүй. Эвгүй байдалд орохгүй нь тулд хичээж байгаад дуусгалаа” гэв

Францын хосын өмнө Канадын хос 83,67 оноог авч богино үзүүлбэрийг тэргүүлжээ. Өнөөдөр бүжгийн хосын чөлөөт үзүүлбэр болж, медальтнууд тодорно. Энэ төрөлд нийт 24 хос орсноос 20 нь чөлөөт үзүүлбэрт оролцох эрхийг авчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж