“Амьдрал” киноны дууны клип цацагдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.20-нд нийтлэгдсэн

“Амьдрал” киноны дууны клип цацагдаж эхэллээ

“Амьдрал” киноны дууны клип цацагдаж эхэллээ

                      

Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан “Лардьма” кино 2013 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан билээ. Уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. 

Тэгвэл тус киноны уран бүтээлчдийн "Амьдрал" хэмээх шинэ уран бүтээл  ирэх гуравдугаар сарын 2-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. Харин киноны дууг Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулжээ

Сонирхуулахад, киног бүтээсэн уран бүтээлчид “Юнивишн” “Скаймедиа” кино санд киногоо тавихгүй, ямар ч телевизээр цацахгүй гэнэ.  Энэ нь уран бүтээлчид өөрсдөө бүтээлээ хамгаалах нэгэн арга гэж тайлбарласан байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж