АНУ-д галт зэвсгийн тухай хуулийг чангатгахыг шаардаж сургуулийн сурагчид Цагаан ордны өмнөх талбайд хэвтэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ сарын 14-ний өдөр АНУ-ын Флорида мужийн ахлах сургуульд 19 настай Николас Круз гэгч 17 сурагчийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан юм.
Эсэргүүцлийн жагсаалд сурагчдаас гадна эцэг эхчүүд, багш нар, хүүхдүүд оролцсон байна. Жагсагчид АНУ-ын далбаа, “Би дараагийн хохирогч уу?” хэмээх бичигтэй лоозон барьсан байжээ.
Цагаан ордны гадна эсэргүүцлийн жагсаал болох үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ордондоо байгаагүй харин Флоридагийн гольфийн клубт гольф тоглохоор явсан байжээ.
2014 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама америк сэтгүүлчийг толгойг авсан алан хядагчдыг буруутгасан мэдэгдэл гаргасны дараа гольф тоглохоор явснаас болж шүүмжлэлд өртөж байсан билээ. Барак Обама энэ үйлдлийнхээ төлөө дараа нь уучлал гуйсан юм.
Эх сурвалж: AP