"Маш нууц II" киноны нээлтийн тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

"Маш нууц II" киноны нээлтийн тов гарчээ

"Маш нууц II" киноны нээлтийн тов гарчээ

“Жийж” болон ‘Фантастик’ продакшны уран бүтээлчдийн хоёр дахь уран бүтээл болох ‘Маш нууц II’ буюу БАЙТАГ БОГД уран сайхны кино ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх аж. Мөн киноны нээлтийн үйл ажиллагаа энэ өдөр 18.00 цагаас The Corporate Convention Center-т болохоор болжээ. 

Энэхүү бүтээлийг эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчидийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан БАЙТАГ БОГД уран сайхны киног Байтаг Богдын тулгаралтын түүхт 70-н жилийн ойд зориулан бүтээсэн байна. 

“Маш нууц II” уран сайханы киноны 10 баатрын дүрийг жүжигчин Э.Одбаяр, Ж.Алтаншагай, Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, н.Мөнхбат, Б.Батсайхан, Т.Төгөлдөр, Э.Алдар, н.Баярмагнай, н.Содбаяр нар бүтээжээ. Мөн зарим дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Г.Золбоот, Б.Тамир, Ц.Алдармаа, Ц.Цэлмүүн нарын уран бүтээлчид тоглосон байна.

‘Маш нууц II’ буюу БАЙТАГ БОГД уран сайхны киноны нээлтийн тасалбарыг www.ticket.mn/event-р захиалан авах боломжтой. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж