Долларын ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Долларын ханш буурчээ

Монголбанкны нэрлэсэн ам.долларын ханш  2395 төгрөгтэй тэнцэж байна.

2018 оны нэгдүгээр сард ам.долларын дундаж ханш 2,425 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгвэл хоёрдугаар сарын 14-нөөс эхлээд валютын ханш буурч эхэлсэн бөгөөд тав хоногийн дотор 30 төгрөгөөр буурчээ.

Харин юанийн ханш 377 төгрөгтэй тэнцэж байна. Он гарснаас хойш 380 төгрөгөөс буухгүй байсан юанийн ханш ийнхүү хоёрдугаар сарын дунд үеэс буурч эхэллээ.

Валютын ханш ийнхүү буурч байгаа шалтгаан нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд гаднын зээл, тусламж, хөрөнгө оруулалт сэргэж эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарлах эдийн засагчид байна. 

Т.НОМИН 
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж