Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Шуурхай утас” ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Шуурхай утас” ажиллаж эхэллээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “Шуурхай утас” ажиллаж эхэллээ

Энэ зун ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий “Шуурхай утас”-ыг ажиллуулж эхэлснээ ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба мэдээллээ.

Хэрэглэгчийн хяналтын алба тэмцээн болох хотуудын хүнсний хангамж болон зочид буудлуудын үйлчилгээний хяналтыг эхлээд байгаа юм. Үйлчилгээний чанар стандарт нормыг хангаж байгааг онцгойлон шалгаж, зөрчилтэй газруудыг 505 мянган рубль хүртэл мөнгөн торгуулийг ногдуулж байгаа юм.

“Шуурхай утсыг хоёрдугаар сарын 19-нөөс ажиллуулж эхэлсэн бөгөөд тэмцээн явагдаж дуустал хэрэглэгчдээс гомдол, зөрчлийн мэдээллийг хүлээн авна. Ялангуяа зочид буудлын өрөөнүүдийн үнийг хэт өсгөхгүй байх, хөлбөмбөгийн албан ёсны лого бүхий хуурамч эд зүйлсийг заруулахгүй байх тал дээр анхааран ажиллана” хэмээн Хэрэглэгчийн хяналтын албаны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ анх удаа ОХУ-д зохиогдож байгаа юм. Тэмцээн зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд зохиогдоно. Тоглолтууд Москва, Калининград, Санкт-Петербург, Волгоград, Казань, Нижный Новгород, Самара, Саранск, Ростов-на-Дону, Сочи, Екатеринбург хотуудад явагдах юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж