“Ядуурлыг түүх болгоё” хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

“Ядуурлыг түүх болгоё” хэлэлцүүлэг болно

МҮХАҮТ-аас өөрийн  үзэсгэлэнгийн их танхимд наймдугаар сарын 29-нд “Ядуурлыг түүх болгоё 2011” үзэсгэлэн яармаг, хэлэлцүүлгийг хийх гэж байгаа талаараа өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн Үзэсгэлэнд ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй МҮХАҮТ болон гишүүдийн хүрээнд хийж байгаа ажлуудаа мэдээлэх болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо бүхий нэгдмэл зорилготой хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, чанаржуулах зорилготой юм байна. Уг хэвлэлийн бага хурлын үеэр МҮХАҮТ-аас ядуурлыг эсрэг дорвитой арга хэмжээ авахыг тулд төрийн болон хувийн компани, иргэд хоорондоо нэгдэн ажиллах хэрэгтэй байгааг уриалсан юм.
Уг үзэсгэлэнгийн үеэр ядуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд өөрийн ажлыг үзэсгэлэнгээр танилцуулах ажээ. 

Мөн энэ үеэр иргэд, төсөл хөтөлбөр, олон улсын байгуулагуудын дунд хэлэлцүүлэг явагдах юм байна. Гол нь энэхүү арга хэмжээгээр Монголд газар аваад байгаа ядуурал юунаас үүссэнийг тогтоон, цаашид хамтран хэрхэн ажиллах чиглэлээ гаргах аж. МҮХАҮТ-аас ядуурлын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, ядуурлыг буруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын төсөл хөтөлбөрүүд, ядуурлын эсрэг нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй компаниудын төсөл хөтөлбөрүүд гэсэн үндсэн  чиглэлээр  энэхүү үзэсгэлэн, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байгаагаа дуулган хамтран ажиллах уриалгыг хүргүүлсэн юм.

Ядуурлыг түүх болгох чиглэлээр Монголын төр засгийн байгууллагууд нилээдгүй анхаарал тавьж багагүй ажлуудыг хийжээ. Үүнд мөн хувийн салбарынхан ч дор бүрнээ санаачлагатай ажиллаж, ажлын байрыг нэмэгдүүлэх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хөтөлбөрүүдийг санжүүлүүлэн цөөнгүй ажлуудыг хийсэн байна. Энэ ажлын хүрээнд “Органик Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэн өнөөдрийн байдлаар сүүлийн гурван жилд нийт 500 гаруй жижиг төсөлд тэрбум 100 орчим сая төгрөг зарцуулаад байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж