Оюутнуудад зориулсан теле суваг ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Оюутнуудад зориулсан теле суваг ажиллана

Оюутнуудад зориулсан теле суваг ажиллана

ОХУ-ын бүх оюутнуудын теле суваг энэ сарын 25-ны Баасан гаригт нээлтээ хийх гэж байна. Энэхүү суваг нь залуучуудын нийгмийн идэвхийг сэргээх, төлөвшүүлэх зорилготой хэмээн Оюутны телевизийн олон улсын ассоциацийн хэвлэлийн алба мэдээллээ.

“Оюутны сувгийн эфирийн нэвтрүүлгүүд нь Оюутны телевизийн олон улсын ассоциацийн гишүүн их, дээд сургуулиудын бэлтгэсэн материал, мөн залуучуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын материалаас бүрдэх юм. Хоёрдугаар сарын 25-нд анхны эфирээ цацна. Эхний ээлжинд IP сувгаар цацагдах бөгөөд дараа нь кабель болон сансрын хиймэл дагуулын сувгаар цацна. Суваг 24 цагийн эфиртэй байна” хэмээн албан мэдээнд дурджээ.

Дээр өгүүлснээс гадна телевизийн бүхий л төрлөөр, бүх сэдвийг хамарсан нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм.

“Энэ сувгийн онцлог нь залуучуудад зориулсан контентийг бэлтгэн хүргэх аж. Энэ нь телевизийн сэтгүүл зүйн салбарт ажиллах залуучуудад өөрсдийгөө сорих, харуулах сайхан боломж юм. Тэдний бэлтгэсэн мэдээ, сурвалжлага холбооны хэмжээний үзэгчдэд хүрнэ. Мөн их, дээд сургуулиудын хувьд өөрсдийгөө таниулах, нэр хүндээ өсгөх, мөн ирээдүйн оюутнуудаа олж авах боломж байна” хэмээн Оюутны телевизийн олон улсын ассоциацийн дэд ерөнхийлөгч Сергей Косенчук хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж