Тамирчдыг загнасан эсэх асуудалд Б.Бат-Эрдэнэ тайлбар хийв

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Тамирчдыг загнасан эсэх асуудалд Б.Бат-Эрдэнэ тайлбар хийв

Тамирчдыг загнасан эсэх асуудалд Б.Бат-Эрдэнэ тайлбар хийв

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпд цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Монголын тамирчин Б.Ачбадрах, гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Ч.Отгонцэцэг нар оролцсон билээ.

Харин сар шинийн өдрүүдэд хоёр тамирчныг дагалдан яваа Монголын багийнхны зураг цахим орчинд тархаж сошиалын гол сэдвүүдийн нэг болсон. Уг зургийг сөргөөр шүүмжлэх ч хүн цөөнгүй байсан юм. Тэгвэл уг зургийн талаар Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тайлбар хийжээ.

Тэрбээр өөрийн хуудаснаа “Ойлголт зөв бол үг, үйлдэл зөв.  Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ. Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм, амралтыг нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэж бичжээ. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж