Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Хун хамгаалагч

62 настай Юань Сүэшүний өглөө бүр нэг янзаар эхэлнэ. Тэрбээр эртлэн босож, алс холоос нисэн ирсэн шувуудад яаран өглөөний хоол бэлтгэдэг. Жил бүрийн арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл Сибирь гэх мэт газруудаас хун, галуу, нугас сүрэглэн Хятадын Вэйхай хотын Чэншань суурингийн “Дорнын хунт нуур”-нд өвөлжихөөр ирцгээнэ.

Орон нутгийн тариачин Юань Сүэшүн тасралтгүй 40 гаруй жилийн турш тэдгээр шувуудыг хамгаалж иржээ. Тиймээс ч түүний нэр алдар олонд “Хун хамгаалагч” хэмээн түгсэн байна. Тэрбээр 1975 оноос өнөөг хүртэл нийт шархадсан 1000 гаруй хун аварчээ.

Олон талын хүчин чармайлтаар Чэншань суурингийн Хунт нуур нь шувуудад тохиромжтой уур амьсгалтай, цэвэр усны эх үүсвэртэй, шувуудын өвлийг өнгөрөөх хүслэн болсон газар болон хувирсан байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж