Ажилгүйчүүдийн тоо 3.5 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.08.15-нд нийтлэгдсэн

Ажилгүйчүүдийн тоо 3.5 хувиар өсчээ

Статистикчдын судалгаагаар аймаг,  нийслэлийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо энэ оны эхний гуравдугаар  улирлын байдлаар 40.6 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өссөн гэсэн үг аж. Ингэхдээ ажилгүй иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсын Засгийн газраас энэ онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр далайцтай ахиц гаргахаар шийдэж, яам бүр ажлын байр бий болгох, хувийн хэвшлүүд мөн төр засагтай хамтран ажиллаж, иргэн бүрийг ажилтай болгохын төлөө хоёр талаас хүчин зүтгэж буй ч, ажилгүй иргэдийн тоо өмнөх жилийнхээс өссөн үзүүлэлттэй байгаа нь таагүй мэдээллийн нэг ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж