Баримлын хуруу хулгайлагчийг шийтгэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Баримлын хуруу хулгайлагчийг шийтгэхийг шаардав

Баримлын хуруу хулгайлагчийг шийтгэхийг шаардав

Хятадын эрх баригчид АНУ-ын музейд тавьсан эртний дайчны шавар баримлын эрхий хурууг хулгайлсан этгээдэд хатуу шийтгэл оноохыг тус улсаас шаарджээ. Түүгээр зогсохгүй 4.5 сая ам.долларын үнэлгээтэй шавар баримлыг сүйтгэсний хохирлыг барагдуулахыг шаардсан гэнэ.

АНУ-ын Филадельфи дахь Франклин институтийн музей дэх 2000 жилийн өмнөх үед хамаарагдах эртний шавар баримлын эрхий хурууг хулгайлахыг завдсан 24 настай Майкл Роана гэгчид баримлын эрхий хурууг тасдан авч, хулгайлахыг завдсан хэргээр ял тулгасан ажээ.

Хятадын түүхийн ховор олдвор болох 10 дайчны шавар баримлыг түрээслэн, АНУ-д аваачсан музейн удирдлага энэ хэргийн төлөө уучлал гуйсан байна. Гэвч Хятадын Шэньси мужийн соёлын өвийг сурталчлах төвөөс хулгайчид хатуу шийтгэл оноохыг шаардсан гэнэ.

Хятадын эзэн хаан Цинь Ши Хуан хойд насандаа бараа болгуулахаар өөрийн армийн дайчид, цэрэг эрс болон морьдыг дүрсэлсэн шавар байгууламж Шэньси мужийн нийслэлээс олдсон соёлын ховор нандин дурсгал юм.

Эх сурвалж: South China Morning Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж