“Oxfam”-ын сэжигтнүүд гэрчийг айлган, сүрдүүлсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

“Oxfam”-ын сэжигтнүүд гэрчийг айлган, сүрдүүлсэн байжээ

“Oxfam”-ын сэжигтнүүд гэрчийг айлган, сүрдүүлсэн байжээ

2010 онд Гаитид болсон газар хөдлөлтийн дараа тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр очсон “Oxfam”-ын хандивын ажилтнууд насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийг захиалж, үдэшлэг зохиосон дуулианд холбогдоод байгаа билээ. Их Британи дахь “Oxfam” байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр сэжигтнүүдийн нэг нь хэргээ хүлээсэн гэнэ.

“Oxfam”-ын ажилтнуудтай холбоотой секс дуулиан олон нийтэд ил болсонтой зэрэгцэн дээрх хэргийн гурван сэжигтэн мөрдөн байцаалтын явцад гэрчийг айлгаж, сүрдүүлсэн нь тогтоогдсон байна. Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг олон улсын 20 гаруй хандивын байгууллагуудын нэгдсэн холбоо “Oxfam” хандив, тусламжийг шамшигдуулсан гурван ажилтан болон ажилчдын байрлаж байсан байранд биеэ үнэлэгчдийг захиалан, ёс бус үдэшлэг зохиосон Гаити дахь төлөөлөгчийн газрын захирлыг ажлаас нь халсан юм.

Ажилтнуудын секс дуулианаас болж хандивлагчдаа алдсан “Oxfam” хандивлагч, дэмжигчдээс энэ хэргийн төлөө хүлцэл өчиж, бэлгийн дарамт, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Олон улсад хандив, тусламжийн үйл ажиллагаа явуулдаг  “Oxfam” ажилтнуудын сахилга батыг сайжруулж, шинэчлэл хийхээс нааш олон улсад хандивын үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж