Сар шинээр 672 иргэн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Сар шинээр 672 иргэн эрүүлжүүлэгджээ

Сар шинээр 672 иргэн эрүүлжүүлэгджээ

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, төвүүдийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан юм.

Энэ хугацаанд тэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн алба хаагчид олон нийтийн цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид, урамшилт эргүүл гудамж талбай, олон нийтийн газарт авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн 132 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувь, гэмт хэргийн дуудлага 33.2%, зөрчлийн дуудлага 36.6 хувь, согтуугийн дуудлага 57.6 хувиар тус тус буурчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж