Шинийн 2 буюу энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Товчооны замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 45 настай З-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан этгээдийг эрэн сурвалжилж байсан юм. Тэгвэл Замын цагдаагийн албаны Эрүүгийн тасгийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үндсэн дээр уг этгээдийг өчигдөр /2018.02.18/ 20:00 цагийн үед Хан-Уул дүүрэг дэх гэртээ байхад нь илрүүлжээ.
Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай, 30 настай, эрэгтэй А-г баривчлан хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. Иргэн А-н өгсөн анхны тайлбараар тухайн үед БЗД-ийн нутаг Ургах наран хорооллын замд зорчиж байхдаа анхаарал болгоомжгүйн улмаас явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохирсоон бөгөөд айж, сандарсны улмаас хэргийн газрыг орхиж явсан гэжээ.
Э.Бурам