Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Элдэв-Очир, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нар “Миний ардын сэтгэл цагаан” дуугаар сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Энэхүү дуугаа Баянхонгор аймагт ажиллах үеэр иргэдийн уулзалт дээр дуулсан байна. Тэдэнтэй хамт дуучин Л.Банзрагч, Д.Бурмаа, А.Мөнхбат нар хамтран дуулжээ.
Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүд ‘Люмино’ хамтлагийн ‘Намайг дагаад цэнгэ’ дууны аянд үг хийж, шинэ жилээр сюрприз барьж байсан бол энэ парламентын салхи хагалж Баянхонгорын гурван гишүүн дуун мэндчилгээ дэвшүүллээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуустал дахиад хоёр жил үлдсэн. Энэ хугацаанд олон ‘гайхамшиг’ үзүүлэх байхдаа.
Т.НОМИН