Ц.Энгүүн: Ука шүүгч бол гал цогтой, бадрангуй эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Ц.Энгүүн: Ука шүүгч бол гал цогтой, бадрангуй эмэгтэй

Ц.Энгүүн: Ука шүүгч бол гал цогтой, бадрангуй эмэгтэй

  

Дэлхийд танигдах Монгол дуучныг тодруулах “The Voice of Mongolia” шоу улам үзүүштэй, сонирхолтой болсоор байна. Нэвтрүүлгийн гурав дахь  дугаарт оролцсон хөгжим шиг уянгалаг хоолойтой оролцогч Ц.Энгүүн үзэгч олны анхаарлыг ихэд татлаа. Тэрбээр шүүгч Д.Уламбаярыг сонгосон юм. Түүний сонголтод  шүүмжлэлтэй хандах хүмүүс байхад, сонголтыг нь зөвтгөх хүмүүс ч олон байсан юм.

Харин Ц.Энгүүн энэ талаар өнөөдөр /2018.02.19/ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүмүүс миний төлөө тэгж хэлж, бас анхаарал хандуулж байгаад би баяртай байгаа. Харин Д.Уламбаяр шүүгчийг хүмүүс яагаад тийм байр суурьтайгаар хүлээж авсныг мэдэхгүй байна. Би хүмүүсийн тийм хандлагыг мэдээд бага зэрэг гайхсан. Д.Уламбаяр шүүгч бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсэж байсан хүн. Миний бодлоор яг энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн. Өөрийнхөө хувьд зөв сонголт хийсэн гэж бодож байна” гэжээ.

                                                              Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж