Нао Кодиара олимпийн рекордыг шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Нао Кодиара олимпийн рекордыг шинэчиллээ

Нао Кодиара олимпийн рекордыг шинэчиллээ

Пёнчаны олимпийн гүйлтийн тэшүүрийн эмэгтэй 500 метрийн аваргын алтан медалийн төлөө Японы Нао Кодиара болон И Сан Хуа дунд гол өрсөлдөөн болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан. Гэвч олимп зохион байгуулагч орны тамирчин И Сан Хуа “намайг Нао Кодиаратай битгий харьцуул” хэмээн мэдэгдэж байсан ч эцсийн мөчид хүчтэй өрсөлдөгчдөө ялагдаж мөнгөн медаль дээр буулаа.

2010 оны Ванкуверын олимпийн багийн буухиа уралдааны мөнгөн медальт Японы Нао Кодиара Пёнчанаас 1000 метрийн уралдаанд мөнгөн медаль хүртээд байсан. Тэгвэл 500 метрийн уралдаанд 36.94 сек-н амжилтаар олимпийн рекордыг шинэчлэн тогтоож аваргын алтан медалийг хүртэж байна. Түүний өрсөлдөгч И Сан Хуа тэргүүлэгчээс 0.39 сек-н алдагдалтай барианд орсон. Нао Кодиара Пёнчанд 500 метрт уралдснаас гадна 1000 болон 1500 метрийн уралдаанд өрсөлдсөн. И Сан Хуагийн хувьд зөвхөн 500 метрийн төрлөө л гол зорилгоо болгоод бусад уралдаанд оролцоогүй. Гэвч И Сан Хуа зорилгодоо хүрч чадсангүй. Тэдэнтэй хамт медалийн тавцанд Чехийн Э.Эрбанова гарсан.

 Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж