Жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтаан төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газар/АТГ/-т гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хуульд заасан дээрх хугацаа дуусаад байна.
Энэ талаар бид АТГ-аас мэдээлэл авахыг хүсэхэд “Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил хуулийн дагуу хоёрдугаар сарын 15-ны өдөр дууссан, програм хаагдсан. Одоо АТГ улсын хэмжээнд нэгдсэн тайлан дүн мэдээг гаргахаар ажиллаж байна” гэлээ.
Хуульд зааснаар албан тушаалтан нь цаг хугацаандаа багтаан мэдүүлгээ гаргаж өгөөгүй бол чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авдаг.
Онцлоход, энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 40.000 орчим албан тушаалтнаас энэ сарын сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар 33.542 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн байсан юм. Энэ нь улсын хэмжээнд 86 хувьтай гэсэн дүнг илэрхийлж байв.
Ш.ЧИМЭГ