Фото финишээр М.Фуркад ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Фото финишээр М.Фуркад ялалт байгууллаа

Фото финишээр М.Фуркад ялалт байгууллаа

Пёнчаны олимпийн биатлоны спортын эрэгтэйчүүдийн 15 км-ын бөөн гараа өрсөлдөөнтэй болж, ялагчаа тодрууллаа. Сүүлчийн буудлагын дараа Францын М.Фуркад болон Германы С.Шемпп нар тэмцээнийг тэргүүлж байсан бөгөөд барианы шугаман дээр хоёр тамирчин тун ширүүн өрсөлдөж, фото финишээр М.Фуркад ялагч болсон.

Ийнхүү М.Фуркад Пёнчаны олимпиос 2 дахь алтан медалиа зүүсэн бол С.Шемпп олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд анхны медалиа зүүж байна. Тэр 2014 оны Сочигийн олимпийн наадмын буухиа уралдаанд мөнгөн медаль хүртэж байсан юм.

Алтан медалийн төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөсөнтэй адил хүрэл медалийн төлөөх өрсөлдөөн мөн хүчтэй байв. Барианы шугам руу Норвегийн Э.Х.Свендсен болон Германы хоёр биатлонч Э.Лессер, Б.Долль нар дайралт хийсэн. Ингээд барианы шугамыг хашир туршлагатай, норвеги залуу Эмиль Хегле Свендсен түрүүлж давснаар Пёнчаны олимпийн анхны, олимпийн зургаа дахь медалиа хүртлээ.

Б.БЯМБАБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж