Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 26 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 26 хувиар буурчээ

Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага 26 хувиар буурчээ

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан баяр амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн 29, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 34 удаагийн дуудлагаар нийслэлийн Аврах анги-105, Гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 32-р хороо, Төв аймгийн Баянчандмань сумын Хар хошуу гэдэг газар зам тээврийн осол гарсан гэсэн дуудлагыг /2018.02.16/ 15:17 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105 очиход тус газрын 77 км-ийн тэмдэгтийн замд Приус-20 маркийн автомашин, Соната-6 машинтай мөргөлдөж, Приус-20 автомашинд зорчиж явсан иргэн 28 настай эмэгтэй хавчуулагдаж нас барсан, Соната-6 автомашины жолоочийн хөл хавчуулагдсан байсныг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хонхорын урд Гүнжийн амралт өнгөрөөд, Бумбатын аманд автомашин төөрч, цасанд суусан гэх дуудлагыг 21:17 цагт ирүүлснээр нийслэлийн Аврах анги 105 /25-55 настай 3 том хүн, 5 настай хүүхэд нар/ зам товчилж яваад уулын замаар орж, хунгарт суусан байсныг Улаанбаатар хотод хүргэж ирсэн байна.

Мөн Баянзүрх дүүргийн 4-р хороо 65-р байранд утаа гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн бүрэлдэхүүнийг очиход цахилгаан тогоогоо асаалттай орхисон байсныг аюулгүй болгож, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргаж, угаартахаас урьдчилан сэргийлж, авран хамгаалж ажиллалаа.

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх удирдамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 2018 оны 01 дугаар сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүн ам олноор цуглардаг зах, худалдааны төв, гэр хорооллын хороодод галын аюулаас урьдчилан сэргийлэх Нэгдсэн арга хэмжээг 61 удаа, цахилгааны аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын сургалтыг 53 удаа, нийт 9258 өрх, 15259 иргэнийг хамруулан зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг материал 15300 ширхгийг тарааж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж