Долоо хоногийн өрнийн зурхай 2018.II.19-2018.II.25

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.II.19-2018.II.25

Долоо хоногийн өрнийн зурхай 2018.II.19-2018.II.25

Хонь

Долоо хоногийн эхээр энэ ордны зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд татагдана. Баяр ёслолын өдрүүд боловч ажлын ачаалал их байна. Хэрвээ таны ажил төлөвлөгөөний дагуу явагдвал асуудал бага гарна. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Ганц бие хүмүүс  нийгмийн харилцаанд идэвхтэй орох хэрэгтэй. Арилжаа наймаа амжилттай явагдана.

Үхэр

Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа байж романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.

ХАМТАТГАХ

Эдгээр өдрүүдэд таны ажил хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал сайнгүй байх тул том зарлага гаргахаас татгалзаарай. Танд санаа амар тайван байх орчин хэрэгтэй. Найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ хамт байж, сэтгэлээ нээж ярилцаарай. Нээлттэй, шударга байснаар бусадтай ойлголцоход хялбар байх болно. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гарч болзошгүй.

Мэлхий

Сэтгэл хөдөл ихтэй байна. Гэр бүлд гэнэтийн мэдээ баяр хөөр авчирна. Ажилдаа зүтгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Ирээдүйгээ бодож, тодорхойлох хэрэгтэй.  Санааг тань зовоож байгаа асуудлуудаа түр мартах хэрэгтэй. Нойргүйдэл, буруу хооллолтоос шалтгаалан таны эрүүл мэнд муудна. Хорт зуршлаасаа татгалзаж, дархлаагаа дэмжээрэй.

Арслан

Энэ долоо хоногт хуучин дадлаа өөрчилж, шинэ ажил эхлүүлэхэд таатай. Зугаа цэнгэлд хэт автаж, ажил хэргээ орхигдуулах магадлалтай. Долоо хоногийн турш ажлын эрч хүч буурснаас бүтээмж багатай байх бололтой. Бусдын асуудалд анхаарал хандуулах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл боломжоо зөв үнэлж, зардлаа хянаарай. Гэр бүлийн ахмад настны эрүүл мэнд санаа зовоох бололтой. Гэр бүлээс хол амьдардаг бол гэртээ нэг зочлоорой.

Охин

Ажлын ачаалал ихтэй байна. Тэвчээртэй байж, нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнгөрсөн алдаанаас суралцаж, дахин давтахгүй байхад анхаараарай. Нүүдэл суух хийхэд таатай. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч ашиг нь тийм ч их биш байна. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Ахмад настны эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй.

Жинлүүр

Оюун санааны амар амгалан, дотоод сэтгэлийн баяр баяслыг мэдэрнэ. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Алдагдал хүлээх магадлал өндөр байна. Ганц бие хүмүүс шинэ танилтайгаа романс үүсгэх бололтой. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлна.Санхүүгийн нөхцөл байдал сайжирч эхэлнэ. Эрүүл мэндийн байдал маш сайн байна.

Хилэнцэт

Бүтээлч долоо хоног. Та олон ажлыг амжуулж чадна. Ажил, бизнес амжилттай, сэтгэл санаа өөдрөг байна. Хөндлөнгийн хэн нэгэн хосуудын харилцаанд үл ойлголцол үүсгэж мэднэ. Стресс, ядаргаанд амархан өртөх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаараарай. Хүүхдүүдийнхээ сурлага, хүмүүжилд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Нум

Урам зоригтой долоо хоног. Төлөвлөсөн ажлаа хурдан хугацаанд гүйцэтгэж чадна. Хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санаа зовоосон асуудлыг шийдэж чадна. Ямар нэг гайхалтай бэлэг авах болно. Спортоор хичээллэх, явган алхах, гүйх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Гэр бүлийн харилцаа хэвийн байх болно.

Матар

Ажил, бизнес удаашралтай байна. Бизнесийн үйл хэрэгт гэнэтийн шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй.  Худалдаа наймаа хийх гэж байгаа бол хойшлуулах хэрэгтэй. Романтик харилцаанд тааламжтай. Ганц бие хүмүүс сэтгэл хөдөлгөсөн болзооны урилга хүлээж авах бололтой. Санхүүгийн байдал сайнгүй байна. Хоол хүнснийхээ чанар хооллох дэглэмдээ анхаарал тавиарай.

Хумх

Зөрчилтэй долоо хоног. Таны хүсэл зорилго бодит байдалтай зөрчилдөж багагүй бухимдах бололтой. Ажил хэрэг нэгэн хэмээр уйтгартай үргэлжилнэ. Амьдралдаа өөрчлөлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтэх магадлалтай. Ганц бие хүмүүс хэн нэгнээс санал хүлээж авна. Гэр бүлийн харилцаанд үл ойлголцол гүнзгийрч, салж сарних дээрээ тулж мэднэ. Тэвчээртэй байх хэрэгтэй. Санхүүгийн байдал сайжирна.

Загас

Ажил хэрэгт үл ойлголцсоноос болж алдагдал хүлээх бололтой. Санхүүгийн байдал төсөөлснөөр сайжирч эхэлнэ. Албан тушаал ахих, шинэ ажилд ороход саадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал давамгайлна.  Эдгээр өдрүүдэд алдсан бүхнээ олж авахын тулд төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж