“Оюунтолгой”-н цахилгаан станц барих гэрээг цуцлав

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

“Оюунтолгой”-н цахилгаан станц барих гэрээг цуцлав

“Оюунтолгой”-н цахилгаан станц барих гэрээг цуцлав

Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” ХХК-тай 2014 онд байгуулсан  “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсны дараа “Рио Тинто” компани уг төслийг дотоодын эрчим хүчээр хангах өөр арга зам хайж байна. “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” нь өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах зорилгыг тусгасан юм.

Монгол Улсын Засгийн газар “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалсан тул “Оюутолгой” ХХК  2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар төслийг эрчим хүчээр хангах дотоодын эх үүсвэрийг дөрвөн жилийн дотор байгуулахаар болж байгаа юм.

Хөрөнгө оруулагчид одоо төслийг эрчим хүчээр хангах бүх боломжийг судалж байгаа гэнэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгоход  шаардлагатай зардал, хөрөнгийг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр гаргах ажээ. Рио Тинто компани Өмнөговь аймагт цахилгаан станц барихад  2019, 2020 онд жилийн 250 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн байсан гэж мэдэгджээ.

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны 51 хувийг Рио Тинто компани эзэмшдэг юм.

Эх сурвалж: powerlinks.news

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж