Санкт Петербург хотын Соёлын хорооны мэдээгээр өнгөрсөн 2017 онд тус хотын музейнүүд найман сая зочин хүлээн авчээ.
“Энэ нь өмнөх 2016 онтой харьцуулахад 800 мянган хүнээр их юм” хэмээн Соёлын хорооны мэдээлэлд дурдсан байна.
Санкт Петербург хот нь Оросын урлаг соёлын том төвийн нэг. Тус хотын театр, концертын танхимд өнгөрсөн 2017 онд 80 гаруй шинэ тоглолт тавигдаж, эдгээр тоглолтыг 2,3 сая хүн үзэж сонирхжээ.
Мөн тус хотод 197 номын сан ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн санхүүжилтийг Санкт Петербург хотын захиргаа гаргаж байгаа юм. Эдгээр номын сангаар жилдээ 11 сая хүн үйлчлүүлж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ