Вологод муж олсны ургамлын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Вологод муж олсны ургамлын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлнэ

Вологод муж олсны ургамлын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэгдүүлнэ

ОХУ-ын Вологод муж олсны ургамлын боловсруулалтын үйлдвэрлэлээ 2020 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Үүний тулд олсны ургамлын тариалах талбайг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянган гектар хүргэх бөгөөд ингэснээр олсны ургамлаас гаргаж авах бөм даавууны хэмжээг жилдээ 5,3 мянган тонн хүргэнэ хэмээн бүс нутгийн Засгийн газрын тэргүүн Антон Кольцов Сочи хотноо болсон хөрөнгө оруулалтын форумын үеэр мэдэгджээ. Одоогоор жилдээ 2-3 хүртэл мянган тонн бөс даавуу үйлдвэрлэж байгаа юм.

Вологод мужийн хувьд олсны үйлдвэрлэл нь уламжлалт гол аж ахуйн нэг юм. Тус муж олсны ургамал тариалалтаар Оросдоо гуравт ордог. Одоо тус муж 5,3 мянган гектар газарт олсны ургамал тариалж байгаа бөгөөд энэ нь нийт Орост тариалж байгаа талбайн 12 хувь юм. Вологод мужид олсны ургамлын үйлдвэрлэлийн 10 завод ажиллаж байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж