Энэ өвөл Москва хотод хиймэл болон байгалийн мөсөөр хийсэн мөсөн гулгуурын 1400 талбай ажиллаж байна. Мөн 735 километр урь цанын замыг шинээр тавьсан байна.
Өвлийн улиралд эрүүл агаарт гарч, спортоор хичээллэн хөдөлгөөнтэй амьдрах хүсэлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас Москва хотын захиргаа ихээхэн анхаарал тавьж байгаа талаар РИА Новости мэдээлсэн байна.
Москва хотын цаг агаарын тогтворгүй байдал нь мөсөн гулгуур болон цанын баазуудыг зохих стандартад байлгахад хүндрэл учруулдаг аж. Тухайлбал, энэ жилийн арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сарын эхээр Москва хотод ер бусын дулаан байсан учраас мөсөн гулгуурын мөс болон цанын баазын цас мөсийг хайлуулахгүйн тулд ихээхэн хүч хөдөлмөр зарсан талаар Москва хотын захиргааны албан мэдээнд өгүүлжээ.
Мөнгө төлж очдог цанын баазуудаас гадна нийслэл хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цанын гүйлтийн замыг байгуулсан нь оршин суугчдын сэтгэлд ихээхэн нийцэж байна. Москва хотын Орон сууц болон орчны тохижилт хариуцсан Петр Бирюковын мэдээлснээр энэ жил нийтдээ 735 километр урт цанын 382 зам байгуулсан байна.