Төв аймгийн сайн малчин, тариаланч шагналаа гардан авлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

Төв аймгийн сайн малчин, тариаланч шагналаа гардан авлаа

Төв аймгийн сайн малчин, тариаланч шагналаа гардан авлаа

Жил бүрийн сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, 5 фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, 9 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32 настай бол хамгийн ахмад нь 85 настай байна. Мөн 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.

Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнөхөн шагналаа гардан авлаа. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд орон нутагт томилолтоор ажиллахдаа Төв аймгийн Борнуур сумаас төрсөн аварга фермер Нэмэхийн Наранбаатар, аварга тариаланч Юнрэнгийн Отгонбаярын шагналыг гардуулан өглөө. 

Ажилсаг хичээнгүй Борнуурчуудаас жил бүр сайн малчин, тариаланч, фермер төрдөг уламжлал болсон байна. Улсын аварга фермер Н.Наранбаатар нь 1987-1989 онд цэргийн алба хаагаад Борнуур сумын САА-д 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байгаад 1994 оноос хувиараа аж ахуй эрхэлж одоог хүртэл 20 –гаруй жил Мал аж ахуй эрхэлсэн энэ хугацаанд Үхэр сүргийг дагнан маллаж Германы хар тарлан үүлдрийн үнээг өсгөн үржүүлж тоо толгойг 2012 онд – 58, 2013 онд 61 , 2014 онд 69, 2015 онд 73, 2016 онд 79, 2017 онд 66 хүргэж тогтмол өсгөхөөс гадна үүлдэр угсааг сайжруулж зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглаж малын удмын санг хадгалж, бүх сүргээ цэвэр үүлдрийн цөм сүрэг болгон өсгөж малын эрүүл ахуй тал дээр онцгой анхаарч тарилга туулга цаг алдалгүй хийж сүүлийн үеийн эмнэлгийн багаж хэрэгсэл эм тариагаар малдаа үйлчилгээ үзүүлж байгаа тэргүүний фермер юм.

Улсын аварга тариаланч болсон Ю.Отгонбаяр нь орон нутгийнхаа залуу тариаланч, ногоочдыг дэмжиж өөрийн дадлага туршлага, заавар зөвлөгөөг өгөхөөс гадна орлого багатай 1 залуу гэр бүлд дэмжлэг болох зорилгоор 05га талбайд төмс, хүнсний ногооны үрээр хангаж, дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ өөрийн талбайд техникээрээ боловсруулалт, тарилт , хураалтын ажлыг нь хийж гүйцэтгэж өгдөг.

Мөн намрын хураалт,өвлийн ялгалт,хаврын тариалалтын үед 25-35 хүнийг түр, 2 хүнийг байнгын ажлын байраар тогтмол ханган ажиллуулдаг юм байна. Нийслэлчүүдийг төмс хүнсний ногоо, тариа будаа, мах сүүгээр хангаж байдаг Төв аймгаас энэ жил Улсын аварга малчин 9 төрсөн бол Улсын хошой аварга малчнаар Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Жигжидийн Хэнмэдэх тодорсон байна. Мөн Улсын аварга фермер нэг, Улсын аварга тариаланч нэг нэг төрөөд байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж