Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд нийслэлийн иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчлоо. Өнөөдрөөс үнэгүй зорчих эрх хязгаарлагдаж, төлбөрөө төлөн зорчих болж байна.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 87 чиглэлд 694 их, дунд багтаамжийн автобус, троллейбус иргэдэд 08.00-22.30 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилсэн юм. Мөн хотын зах хэсэг рүү ачаалал нэмэгддэг тул Шархад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаан чулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан овоо гэсэн нийт 19 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 42-оор нэмэгдүүлж ажилласан юм.
Харин өнөөдрөөс хэвийн горимд шилжиж ажиллаж байна.