ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүлэв

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Эрхэм хүндэт найз нар аа!
Эрхэм анд нөхөд өө!
Мөнх тэнгэрийн доорхи Монголын сайхан оронд амьдарч буй Оросын иргэдийн өмнөөс та бүхэнд Сар шинийн мэнд дэвшүүлье!
Цагаан сар тэмдэглэх эртний уламжлалт ёс нь он жил улиран солигдож, хаврын урин дулаан улирал эхлэж буйг бэлэгшээж, элэг нэгтнээ энхрийлэн халамжлах хувирашгүй эрмэлзлийг сануулдаг билээ.
Өнгөрч буй Гал Тахиа жил нь манай хоёр орны хувьд чухал жил байсан. «Алтан унжлагат» хэмээх түрэмгий дайчин шувуу маань тайван буюу нөхөрсөг Шар Нохой жилд ээлж халаагаа өгч байна. Морилон ирж буй XVII жарны «Тийн унжлагат» хэмээх Шороон Нохой жил айл гэр болгонд аз жаргал, хайр халамж, амар амгаланг авчирах болтугай.
Монгол орны иргэн бүр баярын өдрүүдийг ах дүү, амраг садан, анд нөхөд болон ойр дотны бусад хүмүүстэйгээ өнгөрүүлэхийн тулд тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Та бүхэнд эрүүл энх, амжилт дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж