Медалийн чанараар Норвеги тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Медалийн чанараар Норвеги тэргүүлж эхэллээ

Медалийн чанараар Норвеги тэргүүлж эхэллээ

Өмнөд Солонгос улсын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадам өндөрлөхөд долоон өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Энэ удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байна.

Өчигдрийн байдлаар 61 багц медалийн эзэд тодорсон бөгөөд Норвеги, Герман алтан медалийн тоогоор тэргүүлж байна. Тэд нийт 9 алтан медаль хүртсэн бол Нидерланд, Канад, АНУ, Швед удаалж байна. Наадмыг зохион байгуулагч Өмнөд Солонгос улс 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар жагсаалтаар IX байрт жагсаж байгаа бол Япон улс 1 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль авчээ. Тэгвэл Оросын олимпийн баг 3 мөнгө, 8 хүрэл медальтайгаар XX байрт бичигдэж байна. 

Өнөөдрийн байдлаар 26 орон ямар нэгэн медаль хүртжээ. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж