НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

НӨАТ: 5 сая төгрөгийн есөн азтан тодорлоо

 НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирлыг өчигдөр /2018.02.18/ явууллаа. 

Энэ удаагийн тохирлоор иргэдийн 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан ба НӨАТ-ын урамшууллын сугалаанд дараах дугаар таарч, азтанууд тодров. 

Энэ сараас мөнгөн урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, дараах байдлаар азтанууд тодорчээ. Харин супер сугалааны азтан энэ удаад тодорсонгүй.

  • 50 мянган төгрөгийн азтан 13,386
  • 200 мянган төгрөгийн азтан 1,281
  • Нэг сая төгрөгийн азтан 133
  • 5 сая төгрөгийн азтан 9

Онцлоход, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгожээ. Татвар төлөгчийн дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан ба тэдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай. 

Хоёрдугаар сарын 15-ны байдлаар цахим төлбөрийн баримтын системд дансны мэдээллээ засварласан 1073 татвар төлөгчийн албан татварын буцаан олголтын урамшууллыг олгохоор болсон байна. Хэрэв таны албан татварын буцаан олголт урамшуулал нь дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан бол арилжааны банкнаас  дараах мэдээллийг нягтална уу. Үүнд:

  • Данс хаагдсан эсэх
  • Нэр данс зөрүүтэй
  • Данс буруу

Дээрх мэдээллийг арилжааны банкнаас нягтлан, зөрүүтэй тохиолдолд цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д засварлана уу.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж