1921.02.22 VIII Богд Жавзандамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол Улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөв.
1921.02.22 Богд хаан Барон Унгернд Улсын баатар цол олгов.
1923.02.20 Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар таалал төгсчээ.
1930.02.21 МАХН-ын VIII их хурал хуралдав. Хуралд 201 төлөөлөгч оролцжээ.
1930.02.21 МАХН-ын VIII Их хурал хуралдав. 201 төлөөлөгч оролцсон тус их хурлаар улс орны бүтээн байгуулалтын талаархи намын бодлогыг гүнзгийрүүлсэн заалтуудыг өгч, энэхүү бодлого, шугамын асуудал дээр “Зүүний” нугалааг лавшруулсан зарим “ноцтой” алдааг засч, дүгнэлт хийв. Улсын дотоодын улс төрийн янз бүрийн нугалаа завхралд дургүйцсэний улмаас хил орчмын олон айл өрх хил даван нүүж, дүрвэх явдал газар авчээ. Дүрвэлтэд бүрэн бус мэдээгээр 7542 өрх буюу 30.000 орчим хүн хамрагдсан байна.
1936.02.27 Дотоодыг хамгаалах газрыг өргөтгөж, Дотоод яам болгон, сайдаар нь маршал Х.Чойбалсанг томилжээ.
1949.02.19 Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам хэмээн нэрлэх болов.
1952.02.22 БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгохоор тогтов.
1972.02.24 БНМАУ-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоов.
1996.02.22 Хаврын их түймрийн анхных нь болох түймэр Дорнод аймагт гарав. Дөрвөн сарын хугацаанд үргэлжилсэн их түймэр 14 аймгийн 155 сумыг хамарч, улсын хэмжээнд 386 түймэр дэгджээ. Түймэрт 10.1 сая га ой хөвч, бэлчээр шатаж, улс, аж ахуй, иргэдэд нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
2010.02.25 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Эрдэнийн Бат-Үүлд Монгол Улсын Баатар цол олгож, Сүхбаатарын одон, “Алтан таван хошуу” медалиар шагнах зарлиг гаргав.
2010.02.25 ”Монголчууд: Нүүдэл суудал” бүтээл туурвисан Бат-Эрдэнийн Батбаяр, “Ятгын концерт”, “Төгөлдөр хуурын сонат”, “Морин хуурын концерт” тавьсан Бирваагийн Мөнхболд нарт шинжлэх ухаан, урлагийн салбарын 2009 оны Төрийн шагнал хүртээв.
2010.02.25 Сьерра Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны 8 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
2013.02.19 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад айлчлах үеэр Румбек мужийн нэгэн дунд сургуулийг Монгол Улсын төрийн тэргүүний нэрэмжит болгов.
2013.02.25 Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн зарим ажилчид ажил хаялт зарлав.
2013.02.22 Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 300 сая иен буюу 4,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж олгов.
2013.02.26 МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ.
2014.02.21 Засгийн газрын хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Тогтохбаярын Лхагвасүрэнг томилов.
2014.02.22 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхээс Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхэд 8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан 2 тэрбум 845 сая төгрөгийг төлөх шийдвэр гаргалаа.
2014.02.22 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн нэрийг Анагаахын шинжлэх ухааны их сургууль болгон өөрчлөв.
2014.02.23 "Ф.Шопен ба XXI зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадам болов. БНХАУ, БНСУ, ОХУ-ын 30 гаруй төгөлдөр хуурч оролцсон уралдааныг азид анх удаа зохион байгуулжээ.
2014.02.24 Монголын морин спорт, уяачдын холбоо олон улсын морин уралдааны холбоонд элсэв.
2014.02.25 Монгол Улсад суугаа гадаадын өргөмжит консулуудын уулзалт Гадаад харилцааны яаманд болжээ.
2015.02.23 УИХ-ын дарга З.Энхболд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв.
2015.02.24 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас I амаржих газрыг “Өргөө”, II төрөх эмнэлгийг “Хүрээ”, III амаржих газрыг “Амгалан” амаржих газар хэмээн, нэршлийг өөрчлөв.
2015.02.25 Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онд БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуугийн гэр музейг ОХУ дахь Монголын Элчин сайдын яамны төв байранд нээв.
2015.02.25 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн, бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Э.Халиун нарт уучлал үзүүллээ.
Холбоотой мэдээ