Пёнчан-2018: Оросын хоккейчид АНУ-ын багийг 4:0-ээр яллаа

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан-2018: Оросын хоккейчид АНУ-ын багийг 4:0-ээр яллаа

Пёнчан-2018: Оросын хоккейчид АНУ-ын багийг 4:0-ээр яллаа

Оросууд олон улсын тавцанд АНУ-ын шигшээ багийн эсрэг 11 тоглолт хийхдээ 7 хожиж, 4 хожигдсон ч 2004 оны олимпиор Сочид нутагтаа хожигдсон гээд тэдэнд мартаж чаддаггүй хожигдлууд бий.  

KHL буюу тив хоорондын хоккейн лигийн тоглогчдыг эгнээндээ нэгтгэн, олимпийн далбаан дор тоглож буй оросууд  хэсгийн эхний тоглолтод  ижил арга барилтай Словакийн шигшээд 2:3 аар хожигдсон ч Словейний шигшээг 8:2 оор бут ниргэсэн. Эртнээс оросуудтай ривал америкчуудын хувьд NHL, ОУОХ-той тохилцоогүйн  улмаас европт тоглодог, дээр нь хөгжлийн минор лигээс тамирчид бүрдүүлэн Пёнчаныг зорьсон бөгөөд хэсгийн эхний тоглолтод нэмэлт цагт Словейнд хожигдон, удаах тоглолтдоо оросуудыг хожсон Словакийг 2:1-ээр хожсон юм.

Талбайн эзэн багаар гарсан оросууд өөрсдийн улаан өмсгөлөө өмсөж, америкууд хоёрдугаар буюу цагаан өмсгөлтэй талбайд гарлаа.

Тоглолт  эхнээсээ ширүүн уур амьсгалтай болж, Орос 64.41 хувьтай шайб эзэмшиж, эсрэг багийн хаалгач Райн Заполскигийн ур чадварыг шалгасан цохилтууд олноор гүйцэтгэв. Ингээд эхний үеийн 7 дахь минутанд Сергей Мозякиний дамжуулалтаар Санкт Петербургийн СКА багийн довтлогч Николай Прохоркин тоглолтын эхний шайбыг оруулж, хоёрдугаар үеийн 22 дахь минутад Николай Прохоркин дахин гоолдож, дабл толилуулсан юм.

Цагтаа Үндэсний хоккейн лигийн довтолгооны нүүр царай болж явсан Илья Ковалчук хоёр болон гуравдугаар үед гоолдсноор ОХУ-ын шигшээ хэсгийн сүүлийн тоглолтод АНУ-ын шигшээг 4:0 ээр илүүрхэн, B хэсгийг тэргүүлэхээр боллоо.

Харин үлдсэн гурван баг бүгд ижил 4 оноотой болж8 хожлын чанgраар Словен 2-р, АНУ, Словак 3, 4-өөр нэмэлт тоглолт хийхээр боллоо. Гол өрсөлдөгчдөө хожигдсондоо бухимдсан АНУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тони Гранато тоглолтын дараа эсрэг багийн тоглогч болон дасгалжуулагчтай гар барилгүй явжээ. Мөн тэр хэвлэлийн бага хуралд оролцоогүй нь олны анхаарлыг татав.

 

Ю.ЧИНБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж