"Алтанширээд газрын тосны нөөц байхгүй" | News.MN

"Алтанширээд газрын тосны нөөц байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.02.18-нд нийтлэгдсэн

"Алтанширээд газрын тосны нөөц байхгүй"

"Алтанширээд газрын тосны нөөц байхгүй"

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус шатах тослох материалын үйлдвэрийн хэлтсийн дарга Б.Анхбаяраас Алтанширээд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар тодрууллаа. 

-Алтанширээд газрын тос боловсруулах үйлдвэр барихаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ ажил хэр ахицтай байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г Энэтхэгийн төрийн өмчит “EIL” гэдэг компани хийж байгаа. ТЭЗҮ-ээр үйлдвэрийн бүхий л тоо баримт тодорхой болж гарч ирэх бөгөөд гуравдугаар сарын сүүлээр хүлээж авна. 

-Бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг аль улсын ямар компани хийхээр болсон бэ?

-Энэтхэгийн тал энэ зээлийг өгч байгаа учраас давуу эрхтэйгээр өөрийн орны “PMC” компанийг сонгох санал оруулаад байгаа. 

-Алтанширээд газрын тосны нөөц тогтоогдсон уу?

-Алтанширээд газрын тосны нөөц байхгүй. Энэ байршил сонгогдсон шалтгаан нь дэд бүтэцтэй ойрхон, түүхий эдээ Дорнодын 19,21 дүгээр талбайгаас татна. Хоёрдугаарт, хэрэглэгчид ойр, түүхий эдээ авахад ч дөхөм байршил юм. Гуравдугаарт, төмөр замаар Улаанбаатар хот болон бусад газар луу тээвэрлэх боломжтой, усны нөөцтэй гэх мэт шалтгааныг харгалзан үзэж тус газар сонгогдсон.   

-Алтанширээс Петрочайна Дачин Тамсаг хүртэл 600 км шугам хоолойг газар доогуур татна гэж байсан. Ийм урт шугам хоолой газар доогуур татлаа гэж бодоход олон жил саадгүй ажиллаж чадах уу. Яагаад газрын тосны нөөцгүй цэг сонгоод 600 км шугам татахаар шийдсэн юм бэ?

-Би сая танд хэлсэн шүү дээ. Урьдчилсан ТЭЗҮ-ээр энэ байршил хамгийн боломжит хувилбар юм. Бид Дорнод, Дархан-Уул, Бор-Өндөр, Багануурт барьсан ч эцсийн үр дүндээ энэ үйлдвэр ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллаж байж цааш үйл ажиллагаагаа явуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг үндэслээд шугам хоолой татах юм. Ер нь ОХУ, БНХАУ-ын аль алинд нь газар доогуур шугам хоолой тавьсан туршлага байдаг. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл биш.

-Хөрөнгө санхүүгийн хяналтыг хаанаас тавих вэ?

-“Монгол газрын тос” ТӨХК байгуулагдаад бүх үйл ажиллагааг нь хариуцаж байгаа. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулах газраас хяналтаа тавина.  

-Үйлдвэр барихын тулд 1 тэрбум ам.доллар Энэтхэгээс зээлж байгаа. Биднийг ТЭЗҮ хүлээгээд сууж байхад зээлийн хүү бодогдоод долоон сар болж байна шүү дээ. Ажлаа яаравчлахгүй бол шүүмжлэл дагуулж мэдэх юм. 

-Шүүмжлэл дагуулж байгааг би мэдэхгүй байна. Гэхдээ бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа. Бид эхний ээлжинд ТЭЗҮ-ээ хүлээж авсны дараа зураг төслийн ажил эхэлнэ. Гуравдугаар сараас үйлдвэрийг барихад шаардлагатай дэд бүтцийн ажил эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулж буй компанид зээлийн эхний хөрөнгө оруулалтыг хийсэн. Бид зүгээр зээл аваад хий хоосон суугаагүй ажил үргэлжилж байна. 
 

"Болор дуран"-аар шалгав.

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-02-18 202.21.120.66

Энэ сайт болон Болор дурангаар дамжуулж АН-хан газрын тос боловсруулах үйлдвэр бариулахгүй гэж мөн ч их үзэж байна Газрын тосны үйлдвэр бариулахгүй бол АН-д ашигтай 20 онд сонгуульд гарна баригдвал ард түмэнд ашигтай ийм л зүйл. АН-хан Монголын эдийн засгийг бүхэлд нь дампууруулчихаад одоо ийм зүйл ярьж суух нь гутамшиг

Avatar

Зочин 2018-02-18 66.181.180.112

GUNII ISNII TOV SUDAL BAIGAA

Avatar

Зочин 2018-02-18 66.181.186.59

ЗӨВ ЗӨВ БАРЬ БАРЬ

Avatar

Зочин 2018-02-18 103.10.21.59

ашиггүй байсан ч хүчээр барих хэрэгтэй. нэг тэрбум зээлэх юу ч биш хэзээ зээлээс монголчууд айдаг болчихсон юм. 6.7 тэрбумыг ардчилсан намынхан зээлээд идчихсэн одоо монголын эдийн засгийн хямралд орчихсон байж л байна. энэ үйлдвэр барихын тулднэмээд дахин зээл тавьсан ч дэмжих хэрэгтэй

Avatar

2018-02-18 202.9.40.131

Газрын тос байхгүй гэдэг аврал юм даа

Avatar

Зочин 2018-02-18 66.181.161.64

Энэтхэгээс зээл аваад компаниар нь тэзү.гээ хийлгээд үйлдвэрээ бариулаад,зээлийн хүү төлөөд энэтхэгт их ашигтай юм болжээ.ийм төсөлдөө 2 хөрштэйгээ хамтрах бсан юм. Элдвийн улстөрөөс айлгүй.2 хөрштэйгээ хамтрах олон төсөл бх биш. Хөршүүдээсээ хил гааль худалдаа гээд хамаг ажил нь хоцроод хараат царайчилсан болж бгаагаа мэдэхгүй.

Avatar

Дарь 2018-02-18 103.57.92.145

Бариулахгүй байхыг бас нилээд хүн хүсч байгаа. Тэдний бизнест нөлөөлөхөөс тэр. Яаж ийгээд бариарай.

Avatar

зочин 2018-02-18 203.91.119.102

хятадууд доогуур нь соруулаад авчихсан.

Avatar

Зочин 2018-02-18 202.179.18.49

Төрөөс хяналт тавина гэдэг авилгын бас нэг эх үүсвэр!!!!!

Avatar

Зочин 2018-02-18 66.181.165.38

Зүйтэй, ингэж байж л бид шатахууныхаа асуудлыг шийднэ. Аль нэг улсаас хараат байна гэдэг сүйрэл шүү.

Avatar

Зочин 2018-02-18 202.4.248.86

ТЭЗҮ ашиггүй гарна гэж байхгүй. Гардаг юм бол ашигтай зөв байрлалд нь шилжүүлээд ашигтай гаргачихна.

Avatar

Зочин 2018-02-18

Durak

Avatar

зочин 2018-02-18 202.9.43.160

Маргаад яахав таминь Манайх түрүүлсэн юм чинь гэж нэг дуу байдагдаа. Маргаж ажилд саад болохгүйгээр урагшаа эрч хүчтэй, хурдан шуурхай ажилла. Зөв шүүмжлэлийг хүлээж авч ажилдаа ашигла. Сайн эм л гэсэн үг. Эхний жилүүдэд ашиггүй байлаач энэ бол монгол улсын тусгаар тогтнол, бие даасан аюулгүй байдлын баталгаа болсон үйлдвэр учраас эргэлзэхгүйгээр дэмжих учиртай гэж бодогддог.

Avatar

Зочин 2018-02-18 69.140.137.59

Дэлхийн томоохон үйлдвэр бүтээн байгуулалтууд баригдаж дуусаад 10-20 жил ашиггүй ажиллах тохиолдол зөндөө байсан. Тэр үеийн зардлыг сайтар тооцоод үйлдвэрээ заавал барих хэрэгтэй. Нефтийн шаараа боловсруулж маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Үүнийг хувийн компаниуд хийх хэрэгтэй. Манайд цахилгаан байна, нефтийн үйлдвэртэй болоод дараа нь төмрийн үйлдвэртэй болвол бид хөгжиж чадна. Харин эдгээрийг байгуулж чадахгүй бол хөгжил гэдэг ердөө сэдэв хэвээрээ л үлдэнэ.

Avatar

Монгол 2018-02-18 66.181.160.126

ТЭЗҮ – гүй ажил эхлэнэ гэдэг нь Сайншанд, 5 толгойн т.зам гэдэг шиг.

Avatar

Зочин 2018-02-18 66.181.160.9

ТЭЗҮ байгаач юм шиг байхгүйч юм шиг л хэдэн жил солиорлоо …. Ашиг үгүй гэж гарвал яах гэж байгаа юм болоо ??

Avatar

mongol 2018-02-18 202.9.44.77

zyynbaundaa bariac.byh um baina.olon jil ajillasan .gazriin tosnii nooc,oron cuuc,tomor zam.uasan tenegyyd ve.

Avatar

Зочин 2018-02-18 202.179.30.194

битий улс төр хийж гуагчаад бай муу миеэгийн банди юмнууд

Avatar

Амар 2018-02-18 202.179.25.214

За ийм байна. Нефтийн үйлдвэрийн дэргэд пластмассын үйлдвэр байгуулагддаг. Хөгжилтэй улсууд энэ пластмассааар аль хэдий нь гүүр, авто зам хийгээд эхэлчихсэн.Харин эрдэмтэд энэ пластмассан зам,гүүрийг зөвхөн халуун дулаан оронд тохирно гэдэг байсан.Гэтэл оросууд ийм гүүр бас замыг саяхан маш хүйтэн нутагтаа байгуулж туршлаа. Иймээс хувийн хэвшлийнхэн ийм пластмассын үйлдвэр байгуулах ажлыг өнөөдрөөс хөөцөлдвөл ямар вэ? Аан.

Avatar

Aldaa 2018-02-18 103.229.120.227

Altanshireet bish altanshiree sum shdee

Avatar

zochin 2018-02-18 59.153.87.15

zarim neg hun yu yarih ni chuhal bish 1-rt uildver 2-rt uildver 3-rt uildver ene l chuhal shuu

Avatar

Зочин 2018-02-18 203.169.49.93

ТЭЗҮ гэдэг чинь ашигтай юу, ашиггүй юу гэдэг нь тоогоор гардаг. Гэтэл энэ нь гараагүй байхад энд барина, мөнгө зарна гэсэн засгийн газрын шийд нь түрүүлээд гарчихсан гэдгийг огт ойлгохгүй байна. Урт хугацаандаа газрын тосны хэрэгцээ хунигдаж, үнэ нь буцаад унах нь тодорохой байхад 1000.000.000 ам долл. Хүүтэй нь зээлээр аваад 1 литр бензиний үнэ бууж чадах уу? Газар доогуур нэг км нефтийн хоолой татахад ямар өртөгтөй байдгийг мэдэх хүн энэ ЗГ-т байна уу? Эцэст нь өөрсдөө ТЭЦҮ ээ бодоогүй байгаа юм уу?

Avatar

Иргэн 2018-02-18 202.70.34.70

БҮХ ТАЛЫГ 100 ХУВЬ ХАРНА ГЭЖ БАЙХГҮЙ. БАРИХ НЬ Л ЧУХАЛ. ТЭГЖ БАЙЖ ДЭВШИЛ БИЙ БОЛНО.

Avatar

zochin 2018-02-18 202.70.33.242

yand ch sataarahguigeer gazriin tosniihoo uildveriig bariaraa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж