“Монгол шуудан” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 13-нд хуралдаж, №18/01 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс 30 хувиар тооцож, хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 2.74 төгрөг буюу нийт 273,464,152.80 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэжээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2018 оны тавдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн ‘ҮЦТХТ’ ТӨХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн энэ өдөр “Махимпэкс”, “Талх чихэр” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан байна. “Махимпэкс” компани 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 100.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөр тогтоож, 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлнээр компанийн байран дээр олгохоор шийдвэрлэжээ.
Харин “Талх чихэр” компанийн 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдөр болох 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөр тогтоож, 2018 оны долдугаар сарын 1-нээс эхлэн бэлнээр компанийн байран дээр олгохоор шийдсэн байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж